СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-04

Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

НЗДТГ-аас эргэн төлөгдөх нөхцөлгүй, гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Тус дэмжлэгийг авахыг хүсэгчид нь:

  • 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид
  • Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуус
  • Оролцоо төслийн төгсөгчид зэрэг 9 дүүргийн 18 багийг хамруулах юм байна.

Багууд хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах өдөр хүртэлх сургалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • Бизнесийн санаа, бизнесийн санаагаа хөгжүүлэх оролцоонд тулгуурласан сургалт
  • Загварчлах сэтгэлгээ буюу бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт
  • Бизнес модель хавтан ашиглах сургалт
  • Гарааны бизнесээ эхлүүлэх, гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллах ирээдүйтэй санааг менторын тусламжтайгаар хөгжүүлэх, гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн үйл ажиллагаа
  • Бэлтгэл хурдасгуур ментор 5 долоо хоногийн турш үргэлжлэх 5 удаагийн хөгжүүлэх бойжуулах сургалтад хамрагдана.

Энэхүү эргэн төлөгдөх нөхцөлгүй, гарааны бизнес эрхлэгч залуучуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн талаар НЗДТГ-аас тун удахгүй мэдээлэл өгөх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.