СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Машинаар хүн дайрсан этгээдэд 4 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Автомашинаар хүн мөргөж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарсан. Тус хэрэгт Дорнод аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, иргэн Д нь С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Мөн М, О, Э нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх хэрэгт Дорнод аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс тус хэргийг энэ оны гуравдугаар 31-ний өдөр хянан хэлэлцээд, иргэн М, О, Э нарын нэр бүхий 9 хүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.

Харин иргэн Д-г олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.