СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарт цас орохгүй, 0-2 хэм хүйтэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

2023 оны 04-р сарын 03-ны 20 цагаас 04-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулъя. Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг,  Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөнийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -14...-16 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -2....-4 градус хүйтэн байна.

2023 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар, 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

6-нд нутгийн баруун хэсгээр, 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Гэрэл зургийг: Б.Баяр /Албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.