СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Монголхүүг зургаан сар хорихоор болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Монголхүүг зургаан сар хорих шийдвэр өнөөдөр гаргажээ.

Тодруулбал, иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан. Түүнийг оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оноосныг нийслэлийн давж заалдах шат болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн тул ялыг хэрэгжүүлж, цахим гав зүүхээр шийдвэрлээд байсан юм.

Шүүхийн албан ёсны мэдээнд дурдсанаар "Ялтан М шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тогтоосон маршрутаас гарсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул ялтан М-ийн эдлээгүй үйлдсэн 6 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар сольж шийдвэрлэв" гэжээ. 

Түүний өмгөөлөгч Б.Баяраа "Монголын шорон Монголхүүгээр дутаж гэнэ дээ. Гавны цэнэг дууссан, гэхдээ дүүргээсээ гараагүй байхад хорьчихлоо" гэж байр сууриа илэрхийлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

МАН ӨВГӨН
1 жилийн өмнө
59.153.112.149

Тэвчээргүй улаан даавуу вэ?

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.127

Шоронд нь хатаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.