Баянхонгор аймгийн Богд сумын иргэн Б нь 04.01-ний өдрийн 21:00 цагт тус сумын “Элст хүрэм” гэдэг газар нутагладаг малчин Н-аас гарч, Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:29 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Богд сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд 04.02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
end yu bolchvoo?
Мэдээгээ уншаач мал минь
9