УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар намын бүлгийн дэд дарга болон аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ дахь МАН-ын бүлэг намын дүрмээрээ гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо. Ингэснээр манай намын бүлэг гурван дэд даргатай болж байна.
Дараа нь Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Бүлгийн гишүүдээс нэг санал тавьсан. Сүүлийн үед бизнесийг дарамтлах, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгийг нь булааж буй үйл явдлыг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд бүлэгт танилцуулахыг үүрэг болголоо гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.