Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Цав хангай” гэдэг газарт "хоёр давхар цайны газрын барилга шатаж байна" гэсэн дуудлагыг 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16:41 цагт Төв аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х10 метрийн хэмжээтэй зоогийн газрын хоёр давхар барилга шатсаны улмаас иргэн Т-ын 20х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн нэг давхар барилга, иргэн О-ын 12х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн хоёр давхар барилга, иргэн Э-ийн 10х11 метрийн хэмжээтэй зоогийн газрын хоёр давхар барилга тус тус шатаж дууссан байжээ.
Улмаар иргэн Г-ын 8х9 метрийн хэмжээтэй зоогийн газрын хоёр давхар барилга, иргэн Г-ийн 3х6 метрийн хэмжээтэй “Дугуй засвар”-ын нэг давхар барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэр дамжин нийт зургаан барилга шатсан хэрэг гарчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.