Замын-Үүд боомтоор 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Замын-Үүд боомтын автозамын шалган нэвтрүүлэх цогцолборын “Зорчигчийн гарах чиглэлд” гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.