СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан Говь-Алтай аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, “Мишээл групп”, “Их Монгол Алтай групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Б.Энх-Амгаланг яллагдагчаар татаад буй билээ.

Тэрбээр 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлoгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга асан З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт шалгагдаж буй бөгөөд УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт холбогдоод байгаа юм.


НПГ-аас З.Энхболдод улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад, улмаар улсын хилээр гарахыг нь хязгаарлах саналыг гуравдугаар сарын 24-нд шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг нь өнгөрсөн сарын 27-нд хэлэлцээд хүлээн аваагүй. Ингэхдээ З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо прокурор танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Бидний авсан мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд З.Энхболд өмгөөлөгчийнхөө хамт АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан ч гарын үсэг зуралгүй явсан аж. Шүүгч үүнийг нь өөр байдлаар дүгнэсэн юм байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг “нүүрсний” гэх хэргийг шалгах тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлжээ.

Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д оруулах дараачийн УИХ-ын гишүүн нь Б.Энх-Амгалан болох уу гэдгийг цаг хугацаа л харуулах нь.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.