СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-03

МАН “нүүрсний 19”-өө, АН даргаа “шийтгэх” үү?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ерөнхий прокурорын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв. Саналыг үндсэндээ хүлээж авлаа. “...Энэ нь Монгол Улс дахь парламентын засаглал, хууль тогтоох эрх мэдлийг авч үлдсэн явдал боллоо” гэж шинжээч, ажиглагчид дүгнэж байна.

Өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдийг УИХ авч үлдэж байв. Тэр хэрээр УИХ-ын нэр хүнд унасаар байсныг олон судалгаа, шинжилгээ нотолдог. Гэхдээ энэ удаа нүүрсний хулгайтай холбоотойгоор. Олон нийт нүүрсний хулгай, түүгээр алдагдсан боломжийг нэхэж байна. Нүүрсний хулгайг яаралтай зогсоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг төрөөс ч, хууль хяналтынхнаас ч шаардаж байна. Энэ утгаараа УИХ гишүүдээ “...Авч үлдэнэ” гэсэн бол юу болох байсныг хэлэхэд хэцүү юм.

Тэгэхээр цаашдаа ч “...Нүүрсний хулгайтай холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” гээд Ерөнхий прокуророос санал орж ирвэл УИХ хамгаалж үлдэх нь эрсдэлтэй хэвээр гэсэн үг.

Сая л гэхэд Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн УИХ-ын шийдвэрийн үр дүн улс төрд нэлээд үргэлжлэхээр шинжтэй болоод байна. Хоёр нам дахь “...Хэрүүлийн алим” нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэд өгсөн гишүүдийн санал аж. .

МАН-ын хувьд УИХ дахь бүлэг нь “...Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналын дагуу гурван гишүүнийг түдгэлзүүлье” гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл. Мөн тэдгээр гишүүнийг аль хэдийнэ “...Нүүрсний 19” гээд нэрийдчихсэн байна. Тиймээс улс төрийн хариуцлага тооцох асуудал яригдах бололтой. Иймэрхүү мэдээлэл гараад байна. 

. Ер нь УИХ-ын удирдлагууд, МАН-ын дарга нар нүүрсний хэрэгт холбогдсон нөхдөө хамгаалахгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Өөрсдөө хэвлэлээр удаа дараа ярьсан. Үйлдлээрээ ч нотлох гэж оролдсон. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн асуудлыг чуулганаар хэлэлцэж эхлэхэд “...Ил хэлэлцэх хуулийн боломж юу байна” хэмээн Тамгын газраасаа тодруулга авсан. “...Боломжгүй” гэсэн хариу авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Хэрэв УИХ гишүүдийг хамгаалж үлдвэл нууцаар хураадаг саналыг ил болгох хууль санаачилна” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Харин АН-ын тухайд дотоодод нь хоёр агуулгаар зөрчил үүсээд байна. Саяхан Дээд шүүхээр “...АН-ын дарга” гэдгээ тогтоолгосон Лу.Гантөмөр болон УИХ дахь АН-ын бүлгийнхэн “...“Ажнай” Д.Бат-Эрднийг авч үлдэнэ” гэсэн нь тус намын жирийн гишүүдэд таалагдсангүй. Бас ширээнийхээ шургуулган дахь тамгыг “жинхэнэ” гэдгийг Захиргааны шүүхээр нотлуулсан С.Эрдэнэ нар нэлээд ширүүсч эхэллээ.

. Нөгөө талаас Лу.Гантөмөр, УИХ дахь бүлгийн гишүүдийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн улстөрчид, бизнесийнхэн бий. Яахав, сүүлийн үед тэднийг “...Бүлэглэлийнхэн” гэдэг болчихсон. Тэдний даалгаврыг Лу.Гантөмөр биелүүлж чадсангүй. УИХ “Ажнай” Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлчихсэн. Тэр утгаараа, тэднээсээ бас “шанаа” авч эхлээд байна. . Ийнхүү Лу.Гантөмөрийн тухайд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт болоод байна. Ерөнхий прокруорын санал дээр гаргасан улс төрийн шийдвэр нь аль ч талаараа уначихлаа. Ядахад, шургуулгандаа хийх гэрчилгээгүй, гартаа барих тамгагүй байдаг. Тэр “...Өндийгөөд л буцаад өвдөглөчихлөө” дөө. Тиймээс боллоо.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.