СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-03

НҮБ: Дөрөвдүгээр сар "Аутизмыг таниулах сар"

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

Аутизмыг таниулах “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ЭЕРГЭЭР ХҮЛЭЭЖ АВЪЯ” аяны өдөрлөг өнгөрөгч амралтын өдрүүдэд болов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" болгон зарлаж, тус сарыг Аутизмыг таниулах сар хэмээн НҮБ-ын гишүүн орнууд 2008 оноос тэмдэглэж ирсэн.

Тус өдрийг тохиолдуулан Аутизмын хүрээний эмгэгийг нийгэмд таниулах, эерэг зөв ойлголтыг өгөх зорилгоор “Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” аяны өдөрлөг боллоо.

Өдөрлөгийг Аутизмд хийсэн аялал НҮТББ санаачлан, АХЭ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь аутизмтай хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Өдөрлөгийн үеэр ХБХХЕГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, СЗСҮТ-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн албан хаагчид байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн “Аутизмын элч, төлөөлөгч”-ийг томилон, урлагийн тоглолт, АХЭ-тэй эмгэгтэй 50-60 хүүхдийг “Зан үйлийн шинжилгээ” үнэлгээ, “Амны хөндий, эрүүл ахуй, шүд”-ний үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.