СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-03

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өчигдөр /2023.04.01/ дизель түлш тээвэрлэсэн 10 цистерн бүхий галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс 416,1 км аялаж Цогтцэций өртөөнд орж ирлээ.

”Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той энэ оны хоёрдугаар сард санамж бичиг байгуулж, стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах, авто замаар шатахуун тээвэрлэлт хийхээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж ирсэн.

Уг ажлын хүрээнд 592,9 тн дизель түлшийг төмөр замаар тээвэрлэж Тавантолгой өртөөнөөс “Шунхлай” ХХК-д хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.