СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.04.03/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -7....-9 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөнийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

Дөрөвдүгээр сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-ноос ихэнх нутгаар дулаарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.