СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-02

Идэрийн голд цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын "Дээд гарам" гэдэг газарт Идрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасан байна. Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.