Эмч нарын баярыг тохиолдуулан Үе мөчний мэс заслын эмч нар үнэ төлбөргүйгээр үзлэг, оношилгоо хийж иргэдэд үйлчилжээ. Энэхүү өдөрлөгөөрөө дамжуулан тэмдэглэлт өдрүүдийг найр наадам болгож, ууж идэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн хувьд өгөөжтэй мөн нийгэмд хэрэгтэй байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа. Эмч нар тус арга хэмжээгээ тогтмол цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулсан уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан тэргүүтэй Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Монголын гэмтэл, согогийн эмч мэргэжилтний холбоо”-ны үе мөчний гэмтлийн мэс заслын 15 эмч, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж 500 орчим иргэдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнд гар сарвуу, мөрний эмгэг, өвдөг, түнхний эмгэг, хөл, тавхайн эмгэг, хүүхдийн үений эмгэг, хэрх, үе мөчний эмгэгийг илрүүлэх үзлэг, оношилгоо эхо, рентген, MRI зэрэг багтсан байна.
Харъяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран үе мөчөө үзүүлэх хүсэлтэй иргэдэд нээлттэй явагдаж, ирсэн хүмүүсийн 90 орчим хувийг 50-иас дээш насныхан эзэлж байсан талаар зохион байгуулагч тал мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
13А авч очиж үзүүлэх үү Дорноговь Ц.Болорцэцэг
Haana bolj bga bol
Haan vzej bg we схд emnelgt vzej bg bolwuu hvvhdee vzvvlh gsen vmaa hedniig hvrtel vzeh bol hariu
Haan vzej bg we hedniig hvrtel vzeh we
Хаан үзэж өн
Хэд хоног үзэх бол
Дахиж хэдэн сарын хэдэнд болох бол
Үзүүлээгүй
Ямар таатай мэдээ вэ? Үзүүлж чадсангүй.Дахиад хэзээ болох бол? Ийм эмч нарын баг хөдөө орон нутагт явбал нүдээ олсон ажил б.а даа.Үе мөч. яс янгинах.өвдөх асуудалтай хүмүүс даанч их б.а даа!