“Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулжээ. Шалгалтыг шөнийн цагаар зохион байгуулсан бөгөөд улсын хэмжээнд таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Тухайлбал,
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш ноцтой зөрчил бөгөөд жолоочийн өөрийн ухамсарт үйлдлийг зөв удирдан жолоодох, аюул бүхий нөхцөлд автомашиныг аюулгүй жолоодох чадвар алдагдаж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн энэ оны 1 дүгээр улиралд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан 32 тохиолдол бүртгэгдэж, 9 хүний амь нас хохирсон байна. Иймд хүний амь нас, эрүүл мэнд хохирох зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2023 оны туршид “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтын арга хэмжээг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж буй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.