Үндсэн хуулийн цэц хүүхдийн мөнгө олгохдоо ялгаварлан гадуурхсан эсэхийг ирэх сард хэлэлцэхээр болжээ.
Үндсэн хуулийн цэцэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэх гомдлыг иргэдээс өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн.
Тэгвэл тус асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдах тов гарсан байна. Тодруулбал, Засгийн газар Хүүхдийн мөнгө олгохдоо хүүхдийн эцэг эхийн орлогоор ялгаварласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын 21-ний хурлаар авч хэлэлцэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.