Нарны хороолол, Алтай хотхоны орчмын замын хөдөлгөөнийг нэг чигт оруулах туршилтыг хойшлуулахаар болсон талаар ЗХУТ-ийн удирдлагууд мэдээллээ.
Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг "Гуравдугаар сарын 28-наас эхлэн хоёр байршил, гурван уулзварт чиглэлийн хөдөлгөөний өөрчлөлт хийсэн. Эдгээр туршилтыг хэд хэдэн судалгаан дээр суурилж, хэрэгжүүлж байна. Гэхдээ зарим нэг хүндрэл гарсан.
Тухайлбал, тухайн орчмын айл өрхийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн ч гурван өдрийн хугацаанд албаныхан туршилтын хэрэгжилтийг үргэлжлүүлж байна. Бид цаашид замын хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлтийг шат дараатай явуулна. Эхлээд Зайсангийн уулзварыг нэг чигийн өөрчлөлттэй болгосон. Цаашид ЧД, СБД-ийн нутаг дэвсгэрийн зарим уулзвар дээр зохицуулалт хийнэ. Өөрчлөлтийг цуцалсан зүйл байхгүй. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ мэт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Туршилтын хугацаа энэ долоо хоногт дуусах ба үр дүнгийн талаарх мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөр ямар нэгэн гарц гаргалаа байж л таарна Томцуул минь сайн бод
Zaisangiin ailuudiig hog bolgochood. Hichneen busdiin erh ashig blaa ch amidarch bui ailuudiin tegej hohirooj bolohgui sh dee. Huuhduud zam garah yamar ch bolomjgui bolson. Uraldaj bgaaa yum shig mashin sureg dairaad. Ailuudiin dunduur yavj baij signalaad duu chimee shoroo toos bol diildehee bsan