СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөлөө.

Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал", Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ 3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн үндсэн чиглэлийг:

  • Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”
  • Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”
  • Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”
  • Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.

Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

ТЭЦ юмуу зайсангаас 3 4 н эцэс хүрч тойрдог чиглэлийг зайсан хотын төв гэсэн богино баймаар ют

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.