СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн талаар санал солилцов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзаж, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн талаар санал солилцжээ.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны EASS хяналтын багийн удирдагч, нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Раушан Маматкулов, Бүс нутаг хариуцсан дарга Балабаскара Редди Батула, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү болон төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцсон байна.

Төслийн нэгдүгээр шатны хүрээнд хотын хойд бүсийг . Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны хяналтын баг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд төслийн хэрэгжилтэд хяналт тавин ажилласан юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгдүгээр шат амжилттай хэрэгжлээ. Мөн орлогод нийцсэн ногоон орон сууц төслийг амжилттай эхлүүлж, энэ жил эхний 220 айлын орон сууцыг төслийн хийсэн дэд бүтцийг ашиглан оруулахаар ажиллаж байна. Иймд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хамгийн ихээр тулгамдаж буй инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэн чухал уг төслийг хамтран хэрэгжүүлж буйд талархал илэрхийлье. Нийслэлийн зүгээс төслийг эрчимжүүлэх үүднээс гэрээний сунгалт, зөвлөх үйлчилгээ болон дэд төвүүдэд шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллана” хэмээсэн юм.

Улаанбаатар хотын захиргаа төслийг дэмжин ажиллавал Азийн хөгжлийн банкны зүгээс төслийн хэрэгжилтийг эрчимчүүлж, илүү нягт хамтран ажиллахыг уулзалтад ирсэн төлөөлөгчид илэрхийллээ.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 2013 оноос эхлэн, гурван үе шаттайгаар хэрэгжиж байна. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй уг төслийн хугацаа энэ онд дуусах тул талууд ийнхүү санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаар болжээ.т

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.