СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-31

Дулааны шугам засварын ажлыг тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УБЗАА-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “2023 оны зун дулааны гол шугам сүлжээний 19 байршилд засвар шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд хийхээр төлөвлөсөн. Иргэдийг зуслан, хөдөө орон нутагт зорчих хугацааг ашиглаж, дунджаар 10-14 хоногийн хугацаанд дулааны шугамын өргөтгөл, халуун усны шугамын өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 

Дулааны шугамын зогсолтын график хугацаатай уялдуулан нийтийн орон сууцны ашиглалт хариуцсан конторууд болон ААН-үүд их урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэнэ" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.