Шар усны үерийн улмаас Дархан-Шарын гол чиглэлийн авто замд эвдрэл үүсжээ.
Тухайн эвдрэл гэмтлийг тогтооход авто замын ус зайлуулах шуудууг хааж, түр зам байгуулсан тул ус зайлуулах хоолой бүрэн ажиллаагүй байна. 2023 оны гуравдугаар сарын 29-30-ны хооронд тус замын 8,2 дахь км-т 100 метр газар шар усны үерээс болж авто замын хөвөө урссан мөн хэсэг газар замын зорчих хэсэг рүү 70-80см орж асфальтбетон хучилтыг хөндийрүүлжээ. Дархан-Уул аймгаас комисс гарч тухайн чиглэлийн авто зам дээр ажиллаж байна.
Энэхүү зам нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Дархан-Шарын гол чиглэлийн гурван багц ажлын нэгдүгээр багц буюу 17.2 км хатуу хучилттай авто замд хамаардаг байна. Тус авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг 2019-2020 онд “Төгс зам” ХХК гүйцэтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.