СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан авлигын хэрэгт холбогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны харьяа дүүргүүд дэх албаныхан байсхийгээд л албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулдаг.

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхны холбогдсон, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй хэсэгт 4000 га газар хүний бичиг баримт ашиглан олгож, худалдах гэж байсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхээр хянаж буй.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, II хэсгийн газар зохион байгуулагч О.Сайнбаяр нарыг бусдаас хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Тэд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Гачуурт, Шар хоолой, Улиастайн аманд гэр, орон сууцын зориулалттай 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүсийн нэр дээр олгож байсан гэх хэрэгт холбогдсон аж. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхны хэлснээр АТГ-ынхан дээрх хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгахаар болж, шүүхээс ч захирамж гаргасан аж. Гэтэл тэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаад албан тушаалаас нь түдгэлзүүлэх захирамжийг хүчингүй болгуулсан гэнэ. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзийг ч холбогдуулан шалгахаар болсон аж.

Энэ талаар АТГ болон прокурорын байгууллагынхнаас тодруулахад “Нийслэлийн Газар зохион байгуулалтын болон дүүргүүд дэх албаны ажилтнуудтай холбоотой нэг бус хэрэг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Уг нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг нь өгөх хуультай. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I, II хэсгийнхэн хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй маш олон өргөдөл, хүсэлтийг дарагдуулж байж. Газар зохион байгуулагч нар танил талынхаа хүсэлтийг удахгүй шийдвэрлэдэг атлаа хуулийн дагуу хөөцөлдөж буй хүмүүсийнхийг дарагдуулсан байх магадлалтай гэнэ. Түүгээр ч зогсохгүй тус албаныхан иргэдийн газар хүссэн өргөдлийг цахим бүртгэлд өөрчлөн, танил талынхаа нэрийг оруулж газар олгосон байж болзошгүй үйлдэлд холбогдсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.16.70

НААДУУЛ ЧИНЬ ЭХЛЭЭД БААХАН ГАЗАРЫГ АХ ДҮҮ, НАЙЗ, ААВ ЭЭЖИЙНХЭЭ НЭР ДЭЭР БҮРТГЭЭД ШОН ХАТГАЧИХААД ТҮҮНИЙГ ЗАРДАГ ЮМ АА. 2000 ОНЫ ЭХЭЭР Л ТИЙМ БАЙСАН ОДОО БҮР НАРИЙССАН БИЗ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.69

Анх байсанаа бодоход одоо бүх юманд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болсон байнлээ. Газрын цахим системийг нэвтрүүлж эхэлсэн нь их таалагдаж байгаа.

иргэн
1 жилийн өмнө
202.126.88.174

yr ni arai lhurdan shuurhai uilchildeg bolsin shd e. Ter sait ashiglaj bgn arai l hulbar bolchood bga. Haanaas ch uilchilgeegee awchihaj bolno

Tamir
1 жилийн өмнө
202.126.88.117

Yurni bainaa manai mongol uls turiiiin alban haagchdiinhaa tsaling hanatal ugdug bolchholdooo odoo yumniii une yaaaj usch bna sariiin 700-800 myangaar ar geree yaaj tejeeh yum beee huniiil amidral bizdeee hench gesen ur huuhduue iduulj umsuulj dutaaaj gutaahguig husdguun etseg eh haana bnaa avilgal abuulahgui gevel tsaling ni hanatal uguuch ene met jul yumaaar hudlaaa sensaats tariad jinhene ter bum terbumaar gudarch heden uyeereee tansaglj suugaaa luivarchdaaaa barij avaad arga hemjee avch olon niitiiin medee medeelleeeree tsatsaj tugeeej horin tsagdaach

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.