Халдашгүй байдлын дэд хороо, УИХ дахь МАН-ын бүлэг, улмаар Байнгын хороодын нэгдсэн саналаар өнөөдөр Улсын их хурал Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтыг явууллаа.
Санал хураалтад 66 гишүүн оролцсоноос дийлэнх олонхын саналаар Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ-ын Н.Наранбаатарыг түдгэлзүүлэхгүйгээр шалгуулах "эрх"-ийг олгов.
Н.Наранбаатарын хувьд "Гранд маршал" хотхоноос худалдан авсан орон сууцны асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж байгааг учирласан бол, "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хувьд эрх баригч хүчин улс төржиж, цөөнхийг хүчгүйдүүлж байна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Харин ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханы хувьд бусад гишүүдээ, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээ сүрдүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Тэрээр өөрийг нь махинаци явуулж улс төрөөс зайлуулж байна гэж мэдэгдээд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй байж, өөрийг нь золигт гаргалаа гээд, зарим УИХ-ын гишүүд, сайд нарын булхайг илчлэхийн төлөө үлдсэн насаа зориулна хэмээн сүрдүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Илчилээд өг л дөө хүүрээ
Сайн байна. Илчлээд өгөөрөй.
Явуулсан нь зөв. Одоо Ховдын Бямбацогтыг зайлуулаараа