СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-30

"Дуу чимээний бохирдол", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц" зэрэг хотын 14 стандартыг батлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар Хотын стандартыг баталж мөрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцжээ.

Тодруулбал, Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд Хотын стандартыг боловсруулан, эхний хэсгийн есөн бүлгийн 38 стандартыг батлан, өнгөрсөн оны аравдугаар сараас мөрдөж эхэлсэн. Тэгвэл Хотын стандартын дараагийн хэсэг буюу долоон бүлгийн 14 стандартын төслийг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Үүнд

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц” бүлгийн хоёр,
-“Үер, борооны усны байгууламж” бүлгийн гурав, 
-“Гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт” бүлгийн нэг,
-“Нийгмийн дэд бүтэц” бүлгийн нэг,
-“Бие даасан инженерийн дэд бүтэц” бүлгийн хоёр,
-“Дуу чимээний бохирдол” бүлгийн гурван стандартын төсөл багтаж буй.
-Цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлага орсон байна.

Эдгээр стандарт нь хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь болно гэдгийг хуралдааны үеэр онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадна болон дотоод орчны төлөвлөлтийг ийм байдлаар хийх, төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

НИТХ-ын дэргэдэх хороод болоод намын бүлгүүд Хотын стандартын төслүүдийг дэмжиж, олонхын саналаар баталлаа. Төлөөлөгчдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэршлийг тусгай хэрэгцээт хэмээн өөрчлөх, стандартын хэрэгжилтийг хангах, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, мэдээлэл түгээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай зэрэг саналыг хэлж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.