Вьетнам улсад зохиогдсон Mongolian Poker cup анхны тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Монгол улсад 2022 онд 150 ам.долларын бүртгэлийн хураамжтай болсон нэгдүгээр шатны тэмцээнд нийт 360 тоглогч цахимаар өрсөлдөж, шилдэг есөн тамирчин хоёрдугаар шатанд шалгарсан юм. Эхний есөн байрт орсон хүмүүст нислэгийн тийз, 1500 ам.долларын тэмцээний эрх, зочид буудлын иж бүрэн package бэлэглэснээс гадна 300-4000 ам.долларын мөнгөн шагнал амласан юм.
Үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ (Баагий), Мазаалай нар үлдсэнээс Бат-Эрдэнэ ур чадвараар илүүрхэн түрүүлж, Монголын хамгийн анхны Poker Cup-ийн аварга, 4000 ам.долларын эзэн боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.