Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах эсэх асуудлыг өөрөөс нь тодруулав.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:
-Ардчилсан намын бүлэг намайг ажлаа хангалтгүй хийж байна гэж байр сууриа илэрхийлээд, дүүргийн Иргэдийн хуралд өргөн барьсан. Хуулийн хүрээнд 14 хоногоос нэг сарын хугацаанд чуулган хуралдаж, уг асуудал яригдана гэж ойлгож байна.
Цар тахлын үед түр орлон гүйцэтгэх томилгоо байсан. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нөөцөд байсан төрийн албан хаагч нараа томилсон. ЗГХЭГ-ийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу буруу томилгоотой төрийн албан хаагч нарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Миний гэр бүлийн гишүүн, надтай хамаарал бүхий хүмүүс Баянзүрх дүүрэгт ажилладаггүй.
Огцруулах эсэх асуудлыг Н.Баярмөнх гэж харж болохгүй. Энэ бол хоёр жил гаруйн хугацаанд надтай хамт зүтгэсэн баг хамт олны ажил. Энэ хугацаанд иргэддээ ойр байж, төсөв санхүүгээ зөв хуваарилахыг, богино хугацаанд ажлаа амжуулахыг хичээж ирсэн. Зөвхөн миний асуудал бол “Би больё” гэхэд бэлэн байгаа ч хамт олон, МАН-ын бүлэг, Засаг дарга, хороон Засаг дарга нар бий. Бүхэл бүтэн дүүргийн бүтэц хамтран ажиллаж буй учир хуулийн хүрээнд энэ асуудал явагдана гэж итгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажлыг нь үргэжлүүлэн хийлгэ.