СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-03-30

Эрүүгийн элементүүдийг баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн элементүүд болох Моононгийн Батлхагва, "Няд" Э.Батболд, аймгийн арслан Б.Батхуяг нарыг цагдаагийн албан хаагчид 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгэн зочид буудлаас дайчлан баривчилжээ. 

Тэднийг бусадтай бүлэг зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүй тэсэрч дэлбэрэх бодис ашиглан газар ухсан, хууль бусаар их хэмжээний алт олборлосон, иргэдийг айлган сүрдүүлсэн, төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн шалгаж байна. 

Сэжигтнүүдийг ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хүргэсэн ба мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.