СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-30

Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан. Уг асуудлыг өнөөдөр НИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар дэмжив.

Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1,207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллана.

Газар чөлөөлөлтөд шаардагдах зардлыг Тавантолгой төмөр зам компани бүрэн хариуцах бөгөөд 1,207 нэгж талбарыг чөлөөлнө. Төсөөллийн үнэлгээгээр газар чөлөөлөлтөд 180 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын дарга хэлэв. 

Мөн энэ газрын трассын дагуу цахимаар өмчилсөн 500 гаруй газар байгаа бөгөөд нийслэлийн газрын албанаас газрыг газраар солих бодлогыг барина.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.