СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг 50 хувиар нэмэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 10,167 гэмт хэрэг бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн 7,144 буюу 70.3% нь Улаанбаатар хотод 3,017 буюу 29.7% орон нутагт гарсан бол хилийн чанадад зургаан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

2022 оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд нийт 1,015 хэрэг буюу 9.1 хувиар, орон нутагт 385 хэрэг буюу 11.3 хувиар, нийслэлийн хэмжээнд 632 хэрэг буюу 8.1 хувиар тус тус буурчээ. Харин хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг хоёр буюу 50 хувиар өссөн байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

  • 6,593 буюу 64.8 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг тухайлбал:/Залилах, хулгайлах, мал хулгайлах гэмт хэргүүд/
  • 2,212 буюу 21.8 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,
  • 273 буюу 2.7 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг,
  • 131 буюу 1.3 хувь нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их.
  • Бүртгэгдсэн гэмт хэргийн 1,133 буюу 11.1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн.
  •  Нийт 4,924 хүн гэмт хэрэгт холбогдсоны 3,680 буюу 74.7 хувь нь эрэгтэй, 1,034 буюу 21 хувийг эмэгтэй, 210 буюу 4.3 хувийг хүүхэд эзэлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.