СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“MGM.Casino” гэх мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан н.Баттулга нарын гурван этгээд 2022 оны 07 дугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулжээ. Улмаар бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулан иргэдэд 2,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн яллагдагчаар татжээ. 

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны 262425 дугаар утсаар болон биечлэн өргөдөл, гомдол гаргах боломжтой. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас нууцлал, аюулгүй байдлыг ханган шалгахаа мэдэгдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.20.3

Маш сайн арга хэмжээ ав. Луйварчидад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.