УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрийн байр сууриа хуваалцлаа. Тэрбээр "Олон нийт дургүйцэж байгаа гэдгээр гишүүдийг яллаж болохгүй" гэв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Олон нийт дургүйцэж байна, олон нийт шударгаар шүүхийг шаардаж байна гэдгээр УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халддаг, парламентийн дархлааг алдагдуулж болохгүй. УИХ-ын гишүүн ч гэсэн хүн. Иргэн хүний эрхийг зөрчиж болохгүй. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх үедээ амь насаа алдсан ч тохиолдол гарсан.
Манай гишүүний хувьд хувьцаат, орон нутгийн өмчит компанийн хувь эзэмшигч. Бүх зүйл нь олон нийтэд нээлттэй байдаг. Хувьцаа шилжүүлсэн хэргээр шалгаж байгаа гэж байна. Энэ нь бараг иргэний хэрэг байна шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Болиоо шалгууляа хулгайч нар хулгайч аа битий өмөөр маргааш гэж байхгүй шүү