"Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтаар иргэн Ж.Золбаяр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетра гидро каннабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 20гр бодисыг хууль бусаар олж аван хадгалж байсныг илрүүлсэн байна.
Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, тухайн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
харамсалтай
6 минутын өмнө яасан гэж?
Дандаа тодорхрй бус мэдээлэл бичих юмаа, та нар. "Өвс" л гэх юм. Хаанаас авсан ямар өвс? Юугаараа, яагаал хориотой юм бэ? Олон улсын ба Монгол дахь нэр нь юу вэ?
Өмхий өвс татаж мэдрэлээ хордуулж , эхнэр хүүхэдээ болддгүй хүн бэ. Хүн амьтан ойртохын аргаггүй өмхийрсөн хор байдаг.