УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан асуудалдаа тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар дэд хорооны саналыг дэмжинэ гээд үзсэн. Надад хийсэн хэрэг байхгүй, шүүх нь тогтоох байлгүй. Өмнөговь аймаг УИХ-д төлөөлөгчгүй болчих гээд байна. Миний 16 үл хөдлөхийг битүүмжилсэн зүйл байхгүй. Надад битүүмжлэх объект ч байхгүй. Прокурор андуурч мэдээлэл өгсөн байх. Миний төрсөн дүү бизнес хийдэг. 2 машин оруулж ирсэн юм билээ. Харин 2017 онд 70 сая төгрөгийн тендерт ганцаараа ороод ялсан. Тухайн үед би засаг даргаар ажиллаж байсан. Иймэрхүү асуудал зөндөө гарч ирэх юм шиг байна лээ.
Хэвлэлээр мөрдөн байцаах ажиллагааны мэдээлэл ил болчих юм. Маршил таунд дөрвөн өрөө байр авсан минь үнэн. Хуучин байраа зарсан. Дээр нь нэмээд УИХ-ын Тамгын газраас хөдөөгөөс орж ирсэн гишүүдэд байрны тодорхой дэмжлэг болох 50 сая төгрөгийг авсан. Нэмээд цалингийн орлого, хуримтлал, ах дүү нараасаа дэмжлэг аваад байр авсан. Энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн болчихсон. Баримт нотолгоогоо гаргаад өгсөн үнэн зөв нь шийдэгдэх байх гэж итгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.