СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-30

АШУҮИС 56000 эмч эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад эмч, эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гардаг АШУҮИС-ийн талаарх товч танилцуулга мэдээллийг хүргэж байна.

1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факультет 4 тэнхим 34 оюутантайгаар хичээллэж анхны деканаар ЗХУ-ын мэргэжилтэн Топольский уригдан ажиллаж эхэлсэн нь Монгол Улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх өнөөгийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үндэс суурь тавигджээ.

1947 онд анхны 14 их эмч төгссөнөөс өнөөгийн Монгол Улсын Ардын болон Гавьяат эмч Б.Рагчаа тэргүүтэй, Ч.Долгор, Ц.Долгор, Б.Цэрэнлхам, Р.Нямаа, Г.Дорж, Б.Дамдинсүрэн, Ц.Ишханд, Г.Лодон нарын 9 төгсөгч хүн эмнэлгийн факультетдаа багшилж эхэлжээ.

Монгол ардын хувьсгалт намын Төв Хорооны 1961 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 179 тоот тогтоол, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 431 тоот тогтоолоор МУИС-ийн Хүн Эмнэлгийн Факультетыг Анагаах Ухааны Дээд Сургууль болгон өргөтгөн байгуулах түүхэн шийдвэр гарчээ.

1961 онд байгуулагдсан Анагаах ухааны их сургууль нэрээ 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль, 2003 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2014 онд Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилж, тэр хэрээр үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж иржээ.

АШУҮИС үүсгэн байгуулагдсан 80 жилийн түүхэндээ бакалаврын болон дипломын нийт 39 мэргэжлээр 56.400 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргасан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.