Гурван гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь улс төрийн захиалгатай гэж УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Г.Эрдэнэбат хэллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Г.Эрдэнэбат:
-Ямар нэг хэрэг зохиомлоор хэн нэг хүнийг хилсээр яллаад ирэхээрээ сошиалаар шуугиад эхэлдэг. Нэр бүхий гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн гээд долоо хоногийн өмнөөс шуугиад эхэлсэн. Энэ нь хуулийн хүрээнд шийдэгдэх гэхээсээ илүүтэйгээр улс төрийн захиалгатай тоглоом гэж харагдаж байна. Миний мэдэж байгаагаар бүрэн эрх нь түдгэлзээгүй дөрвөн гишүүний хэрэг шүүх дээр явж байгаа. Тэр хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзээгүй атал энэ гурван гишүүнийг яагаад ингэж авч хэлэлцэж байгаа вэ гэдгийг гайхаж байна. Зарим гишүүдийн хэргийг шүүхэд хүргүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байгаа. Одоо тэгээд юу шалгах гээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд байгаа юм. Ерөнхий прокурорын саналыг сайн ойлгохгүй байна.
УИХ-ын дэд хороо, байнгын хороод гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцдэг хуультай. Гэтэл намын бүлэг хууль зүйн асуудлыг шийдсэн асуудлыг гайхсан. УИХ-ын хуулиа зөрчсөн нь улс төрийн захиалгатай гэдэг хардлагыг төрүүлж байна.
Авлигатай тэмцэнэ гээд их сайхан ярьж байна. Засгийн газар улс орны эдийн засгийг сайжруулж, гэмт хэргийн шалтгааны үгүй хийж, авлигагүй орчинг бүрдүүлэх ёстой. Гэвч Засгийн газрын гишүүн нь эрүүгийн хэрэг яриад яваад байх юм. Нийгэмд маш их асуудал байна. Иргэдийн бухимдлыг дуулиантай гэмт хэргээр тэжээж байна. 7.3 тэрбумын хэрэг, бусад дуулиантай хэрэг хааччихсан юм бэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ нөхөр чинь өөрөө хилсээр хүн шийтгэсэн гээд ял аваад байгаагүй билүү...энэ мэт этгээдүүдийг яагаад өөгшүүлээд байдаг юм болоо...
ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭДЭГ НЬ БАТЛАГДААГҮЙ БИЛ ҮҮ?!
Ийм юмаар зөвлөхөө хийлгэсэн АН ч өөдлөхгүй байх нь жам юм
ТА ХУУЛЬЧ УУ?