Зураг: “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2" төслийн менежер Фүми Мацүмото төслийн хоёр дахь жилийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулав
Японы Улсын Засгийн газраас Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн төсөл хөтөлбөрийн нэг болох “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн 3 дахь шат хэрэгжиж эхэллээ.
Японы Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг төслөөр дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдийг суурь боловсрол эзэмших 9 жилийн хугацаанд, боловсролд тэгш хүртээмжтэй хамруулах тогтолцоог бэхжүүлэхийн тулд нийслэлийн болон орон нутгийн 16 сургуульд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
1. Зорилтот бүлгийн 4-5 дугаар ангийн сурагчдыг дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх
2. Зорилтот бүлгийн хүүхдүүдийг дунд ангид суралцах орчныг бүрдүүлж, багш сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг бэхжүүлэх
3. Өсвөр насны хүүхдүүдийн биеийн эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх болон боловсролд тэгш хамруулах талаар эцэг эх, асран хамгаалагчдад сурталчлан таниулах
4. Төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, тэгш хамруулан сургах боловсролын төрийн бодлогод тусгах
Үүний өмнө /2023.03.23/ төслийн туршлага солилцох уулзалт болж хоёр дахь жилийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Ингээд төслийн гурав дахь жилд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болов. Үүнд:
Төслийн хэрэгжих хугацаа: 2023.03.30-2024.03.29
Төслийн 3 дахь жилд олгогдох санхүүжилтийн дүн: 85,066,847 иен
Японы төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламж нь хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газар хөрөнгө санхүү олгох тогтолцоо юм
Уг төслийн хүрээнд Нийслэлийн ЧД-ийн 37 дугаар сургуульд баригдсан налуу зам
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.