СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-30

🔴ЧУУЛГАН: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.

Тодруулбал, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Мөн өчигдөр УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн шийдвэр гаргасан юм.

УИХ-ын чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг шүүхийн байгууллага дээр нээлттэй хэлэлцэж, иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой" гэх байр суурийг илэрхийлэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо байгаа эсэхийг УИХ-ын Тамгын газар судалж танилцуулахыг даалгасан юм. Гэсэн ч тус асуудалд албаны нууцад хамаарах зүйлс яригдах учраас УИХ-ын Дэгийн хуулиараа хаалттай хэлэлцэх шаардлагатай гэж Тамгын газраас мэдээлэв. 

Ингээд УИХ-ын гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.4.86

Юугаа нуугаад байдаг юмбэ иргэдэд улам сэжиг төрүүлж нэр төр нь доошилж байгааг анхаарах хэрэгтэй 2 том нам. Шаландээр унаж байна шүү

Зочин
1 жилийн өмнө
192.82.82.163

ЯАГААД ХУЛГАЙЧ НАРЫН АСУУДЛЫГ НУУГААД БАЙНА АА. ЯАГААД ТАМГЫН ГАЗАР МЭДДЭГ ЮМ? АРД ТҮМНИЙ АЖЛЫГ ҮНЭНЭЧЭЭР ХИЙЖ ӨГНӨ ГЭЖ ТАНГАРГАЛСАН УЛСУУД АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД БАЙХАД ЯАГААД АРД ТҮМНЭЭС НУУГААД БАЙНА. АРД ТҮМЭН ХАМГИЙН ТҮРҮҮН МЭДЭХ ЭРХТЭЙ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.