СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-03-29

Оюутнуудыг нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хурлын үеэр боловсролын салбартай холбоотойгоор гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Монгол Улсын Ерөнхий сайд төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн 1000 орчим оюутантай өнгөрсөн долоо хоногт уулзалт хийсэн. Оюутнуудад тулгарч буй дараах асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.

-Оюутнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж
-Боловсролын зээлийн сангийн олголт, хүртээмж, ил тод байдал
-Оюутан цэрэг  хөтөлбөр
-Оюутны дотуур байрны чанарыг дээшлүүлэх
-Их дээд сургууль, коллежийн багш нарын ёс зүйн асуудал
-Оюутнууд цагийн ажил хийхэд хөдөлмөрийн мөлжлөг байна
-Номын сангийн хүртээмж, ажиллах цагийн хуваарь
-Автобусны картны хүрэлцээ, хүртээмж
-Оюутан сайн дурын хөдөлмөр эрхлэхэд кредит тооцох боломж зэрэг асуудал багтжээ. 

Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах үүргийг салбарын сайдад өгсөн. Тиймээс цахим e-student платформыг бий болгосноор оюутантай холбоотой бүх төрлийн төрийн үйлчилгээг авах боломжтой болсон. Энэ үйлчилгээний нэр төрлийг нэмж автобус, эрүүл мэнд, боловсролын зээлийн талаарх үйлчилгээ зэргийг цахимаар авах боломжтой болсон.

Оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлбөр төлөх байдал муу байдаг байна. 140 мянган оюутны 10 гаруй мянга хүрэхгүй нь эрүүл мэндийн даатгал төлдөг гэх судалгаа байна. Тиймээс

Боловсролын зээлийн сангийн асуудалд нухацтай хандаасай гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд нэг сая гаруй хүүхдэд Боловсролын сангаас зээл олгосон. Гадны улсад сурсан 230 оюутан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаж, улсад 10 гаруй тэрбум төгрөгийн бодит эрсдэл бий болгосон байгаа.

Өнгөрсөн жилээс эхлэн 130 сумд зарлагдсан ЭЕШ шалгалтаар гурван хичээлд өндөр оноо авсан оюутныг нэг жил хэлний курст сургаад дэлхийн их дээд сургуульд сургах ажиллагаа энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулна. Ерөнхий сайдын нэмэржит тэтгэлэгт хэлний мэдлэг шаардана, дэлхийн алдартай сургуулиас урилга авсан болон шаардлагатай мэргэжлээр суралцах зэрэг багтсан байх гэдэг шалгуур тавьж байгаа.

Өнгөрсөн хугацаанд хардлага, хэл ам дагуулсан тэтгэлэг бол Дэлхийн шилдэг 100 хөтөлбөр бөгөөд үүнд Монголоос 600 гаруй оюутан явсан. Энэ хөтөлбөр сүүлийн 3 жил хэрэгжээгүй, журамд өөрчлөлт орсноор Дэлхийн шилдэг 50 гэж өөрчилж, тухайн сурах сургуулиас тодорхой тэтгэлэг авч, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх эрэлттэй мэргэжил сонгосон, өөрийн хамран сургах тойрогтоо сурсан байх шаардлагатай гэсэн шалгуурыг тавьж байна. Тиймээс цаашид гадаадын тэтгэлэгт, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Ерөнхий сайдын тэтгэлэг, Засгийн газраас Дэлхийн шилдэг 50 гэсэн гурван төрлийн тэтгэлэг байна.

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийг и-монголиа платформоор бүртгэдэг болсноор ил тод болсон. Энэ жилээс эхлэн 1500 оюутан хамрагдаж байна. Оюутны хөдөлмөрийн мөлжлөгийг хална. Ажил хийдэг оюутнуудтай ААН хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, аман гэрээ хийж өдөрт 8 цаг ажиллах болзол тавьдаг. Энэ нь ямар ч боломжгүй. Өмнө нь батлагдсан Оюутан цагаар ажиллах журамд өөрчлөлт оруулж Засгийн газарт шийдвэрлэх, МҮХАҮТ-тай хэлэлцээр хийж гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.