СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-29

🔴LIVE: Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой асуудлаар ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол батлагдсан. Ингэснээр дөрвөн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Эхнийх нь техник хяналтын зардал 5 орчим сая доллар байгаа. Энэ зардлыг 2023-2024 оны улсын төсөвт суулгахаар болж байна. Хоёрдугаарт, эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр 4 орчим тэрбум байна. Энэ мөнгийг 2024 оны улсын нэгдсэн төсөвт суулгана. Гуравдугаарт, нэг удаагийн нөхөн төлбөрийг 1241 иргэнд олгохоор байна. Энэ нь 13.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энийг 2024 ондоо багтаан олгож дуусна. Дөрөвдүгээрт, Усан сангийн нөлөөлөлд автахаар соёлын өвийг авран хамгаалахад 6 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

Үүнийг төсөвт суулгая гэдэг шийдвэр гаргалаа. гэж төлөвлөж байна.

Хятадын "Экзим" банк төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын мэдээллийг хийнэ. Учир нь 250 сая ам.доллараас дээш гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн зөвлөлөөрөө батлуулдаг хуулийн зохицуулалттай юм билээ. Ингэсний дараа зээлийн тусгайлсан хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хийх төлөвлөгөөтэй байна.

. Үр дүнг нь бид ЮНЕСКО-д хүргүүлнэ. Энэ асуудал шидэгдсэний дараа тус усан цахилгаан станцын асуудлыг ярина гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.