Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим хэсгийн айлууд шар усны үерт автах эрсдэл үүсжээ.
Тодруулбал, 2 айлын гэрт ус орж, 2 автомашин усанд автсан байна. Мөн автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг ОБЕГ-ын алба хаагчид хэвийн горимд шилжүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс,Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Цаашид агаарын температур нэмэгдэж дулаарах төлөвтэй байгаа тул цас ихтэй уулын ам, бэл, халиа тошин ихээр үүссэн газруудад суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.