Монголбанк дуудлага худалдаагаар өчигдөр 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.доллар худалдан авчээ.
Энэ удаагийн дуудлага худалдааны онцлог нь албан ханшаас доогуур ханшаар эдгээр арилжааг хийжээ. Монголбанк цэврээр валют худалдаж авсан тохиолдол нь 2021 оны эхний улирлаас хойш хоёр жилийн дараа дахин давтагдаж байгаа бөгөөд зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлт тогтворжиж байгааг энэхүү үйл явдал харуулж байна хэмээн эдийн засагчид үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.