СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Бээжин хотноо ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрийн хооронд Азийн төлөөх Боао форумд оролцохоор БНХАУ-д хүрэлцэн очоод байгаа бөгөөд Бээжин хотод ажиллаж байна.

Энэ хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зочлох үеэр Элчин сайд Т.Бадрал тус ЭСЯ-наас өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний талаар танилцуулга хийжээ.

Мөн дээрх арга хэмжээний дараагаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн хятадын компаниудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.