УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Түүнчлэн УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай гэсэн санал ирсэн. Энэ долоо хоногт багтаан тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой. УИХ-д Ерөнхий прокурорын санал ирснээс хойш тав хоногийн хугацаанд багтааж, шийдвэрлэх учиртай.
МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй ч энэ долоо хоногийн 3, 4 дэх өдөр хуралдаж, шийдвэрээ гаргана. Учир нь, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа, хэрэгтэй танилцах эрх зүйн эрх Халдашгүй байдлын дэд хороонд бий. Тиймээс тус хороо хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа бүлэг хуралдаж, шийдлээ гаргах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөөж явуул эсвэл тар