СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-27

🔴LIVE: Н.Учрал: Мэдээллийг ил тод, нээлттэй болгохоос "Шилэн" ажиллагаа эхэлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хүрээнд "5Ш" ажиллагааг зохион байгуулж буй. Тус таван ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуцаж байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал: 

-Мэдээллийг ил тод, нээлттэй болгохоос "Шилэн" ажиллагаа эхэлнэ. Хаана, юу нуугдаж байгааг бид шилээр харж байж мэднэ, үүний дараа шүгэлдэх, шүүрдэх, шилжүүлэн авах, шувуугаар авчрах гэсэн зорилтууд бий болно. 

Хаана нууц байна тэнд авлига бий. Иймд shilen.gov.mn гэх нэгдсэн платформд холбогдох мэдээллийг нэгтгэж, иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэхээр ажиллаж байна. 2590 хуулийн этгээд мөн 3426 этгээдийн мэдээллийг тус платформд нээлттэй болгож байгаа. 

Иргэд төрөө хянах, хэвлэл мэдээллийн байгууллага эх сурвалжаа нэмэх боломжийг хуулиар зохицуулж өгнө гэсэн үг. Түүнчлэн ТББ-ууд илүү эх сурвалжтай ажиллах, бизнес чөлөөтэй, шударга өрсөлдөх боломж бүрдэх юм гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.