СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хуучин 30 жил” нуран унаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!

Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас хамаардаг. . Үр дүнд нь эдийн засаг унаж, Монгол “модоо барих”-даа тулсан. Хэдхэн хүн л хагартал баяжсан. Арав гаруй жилийн түүхтэй энэхүү нүүрсний хулгай ил болоод байна. Хууль хяналтынхан энэ хулгайг дотор нь дөрвөн томоохон хэсэгт ангилаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

Нүүрсний хулгайд холбоотой гэх маш олон улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн нэр дуулдаж байна. Мөрдөн шалгах байгууллагаас эхнээс нь зарлаж, бас “ус, тос”-оор нь ялгах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд АТГ-аас хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл гадаадад томилолтоор ажиллаад ирсэн . Тэгэхээр энэ долоо хоногт УИХ эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийднэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор ярина. Энэ дэд хорооны дарга өнгөрсөн долоо хоногт солигдож, Ц.Мөнх-Оргил сонгогдсон. Тэндээс гарсан шийдвэрийг байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүд өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдэж байсан түүх бий. Тиймээс энэ удаад тэр жишгээр хандах вий гэсэн эргэлзээ нийгэмд байгаа юм.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы өмнөхөн  “...Тавантолгой, нүүрсний асуудал, төмөр замын оффтейк гэрээний гэх мэт асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд сар гаруй болж байна. Нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ. Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус” гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрсөн оны сүүлчээр “...Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн. .

Харин эрхэм гишүүд Ерөнхий прокурорын саналыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний хулгайд холбогдож, бүрэн эрх нь түдгэлзэж болзошгүй гишүүд УИХ-тайгаа “ажиллаад” эхэлсэн гэж буй. Хэрэв тэрхүү “ажиллагаа” амжилттай болсон бол гурван гишүүн үлдэнэ. Гэхдээ нийгмийн зүгээс таатай хүлээж авахгүй. Уугиж буй цогийг гал болтол ноцоож ч мэдэх юм. Тиймээс “...Нүүрснийхэн нүүх үү, үлдэх үү” гэдгийг эрхэм гишүүд энэ долоо хоногт нэг тийш болгох нь ээ.

АН-ынхан “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” гэх вий

Нүүрсний хулгай хэмээх томоохон хэрэгт холбоотой хүнээр УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодроод байна. Уг нь түүний “мөргөцөг”-ийн гэх асуудал яригдаад удсан. Олон ч тоо баримт, цаг хугацаатай ноцтой зүйлс яригддаг. Хууль хяналтынхан шалгаж байсан ч удаа бий. Харин.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр чуулган дээр “...Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу. Хууль зөрчөөд байгаа гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой” гэсэн. Дараахан нь АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэг нь Д.Бат-Эрдэнэ” гэж зарлахад “...Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байна. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо” гэж байв.

.

Залгуулаад Ерөнхий прокуророос санал орж ирсэн ч  бүрэн эрхтэйгээ үлдэхээр “ажиллаад” эхэлсэн гэх мэдээлэл ч их явж байна. Тэр хүрээнд АН-ынхнаараа ч улс төрийн акц хийлгэх бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “...Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна” гэж байсан юм. Энэ жишгээр АН-ынхан дуугарах магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ юм. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэм буруугүй бол бүрэн эрх нь буцаад л сэргэнэ. Харин АН дахиад л хүндэрнэ гэсэн үг.

“Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь...

Эхэндээ инээдтэй ч юм шиг, эсвэл энгийн ч гэмээр сонсогдож байсан Засгийн газрын “5Ш” ажиллагаа нэлээд “юм” дуулгаж магадгүй болоод явчихлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хоёр “Ш”-ийг “...Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулна. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм. Хоёрдугаарт, шүүр ажиллагааны хүрээнд орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлнө. Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг. Тэгсэн атлаа цалингаас өөр бизнесгүй байдаг. Ийм албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ” гэж байсан. Энэ хүрээнд “Шүгэл”, “Шүүр” хоёр нь яах аргагүй холбоотой хэрэгжих бололтой. Товчхондоо, “шүгэл”-дүүлбэл “шүүр”-дүүлэхээр болж байна. Үүнийг ч төрийн алба хаагчид хэдийнэ ойлгожээ.

Тухайлбал, мэс заслын эмч нар л гэхэд хагалгааны өмнө, дараа нь “дугтуй” авдаг байснаа зогсоогоод эхэлсэн байна. Гэхдээ маш ноцтой нэг “арга” хэзээ арилах нь тодорхой бус байгаа юм. Өнгөрсөн жилийн шударга байдлын үнэлгээний судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон НЗДТГ хамрагджээ. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл гадаад шударга байдлын үнэлгээнд нийт 7440 иргэн, дотоод шударга байдлын үнэлгээн 1550 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 860 шинжээч, нийт 9850 оролцогчийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын долоо нь “...Монгол Улсад авлига түгээмэл байдаг” гэдэгтэй санал нэгдэж байсан. Мөн “...Ирэх жилүүдэд Монгол Улс дахь авлигын түвшин буурна” гэдэгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд итгэлгүй байна” гэжээ.  Судалгаанд оролцогчдоос “...Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь болох”-ыг тодруулахад “...Эрүүл мэндийн байгууллага” гэжээ. Араас нь “...Шүүх”,  “...Газрын алба”, “...Гаалийн байгууллага” гэж хариулсан байна. Эдгээр болон төрийн бусад бүхий л байгууллага дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл, янз бүрийн шийдвэрийг гаргалгүй, бичиг баримтыг удаашруулж байгаад хүссэндээ хүрдэг явдал байсаар байна. Уг нь хуульд “...Ажлын тав хоног”, “...Долоо хоног” гэдэг ч тухайн албан тушаалтнууд өөрсдөө “...Журам”, эсвэл өөр элдвийн шалтгаанаар “барьчихдаг” явдал хаа сайгүй гардаг. Тэгвэл ийм үйдлүүд дээр “шүүр”-дээд зогсохгүй бололтой. Удалгүй яг ийм үйлдлийг таслан зогсоох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах эсэх талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа юм байна.

Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу гэвэл, бизнес хийдэг, бяртай хэдэн нөхдийг бүгдийг нь “...Баялаг бүтээгч”, “...Хувийн хэвшил” гэцгээдэг. Энэ нэрийг зүүгч бүрт буруу байхгүй. Дийлэнх нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн байна. Тэдэнд төрөөс бодлого болгосон эрх зүй хийгээд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Харин энэ гоё, гэмгүй нэрний ард байгалийн баялаг ашиглаж хөлжигсөд нуугддаг байна. Бас хулгайн өмчөө хувийн өмч хэмээн итгүүлдэг. Энэ асуудал цагаан сарын битүүний өдөр болсон АН, МАН-ын дарга нарын уулзалтын үеэр сөхөгдсөн байна. Тэр үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Байгалийн баялаг ашиглачихаад асар их орлого олно. Олсон орлогоороо гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Бас хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг хуульчилж хаах ёстой. Яагаад гэвэл байгалийн баялаг дахин сэргээгдэхгүй. Тиймээс ийм баялаг иргэдэд хүртээмжтэй байх зарчим хамгийн эхэнд тавигдах учиртай” гэжээ. АН-ын дарга Лу.Гантөмөр тэгэхэд “... Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгааг нь дэмжинэ” гэсэн байдаг.

. Ингэхээр баялаг бүтээгч ба баялаг ашиглаж хөлжигч хоёрыг хооронд ялгаж салгах шаардлага нэгэнт үүссэн байгаа юм. Мөн хувийн өмч үү, хулгайн өмч үү гэдгийг ч эндүүрэлгүй болгох дээр анхаарах цаг болжээ.

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж,  төсөвт “ногоон” дууджээ

Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого муу байвал эдийн засаг уначихдаг. Сайн байсангүй л дээ. Хэсэг бүлэг нөхөд экспортод гаргадаг нүүрсний орлогын ихэнхийг гулгуулчихдаг байжээ. Одоо харин засаг улс төрийн шийдвэр гаргаж, хууль хяналтынхан энэ хулгайн олс дээсний үзүүрийг атгачихлаа. Аажим аажмаар лавшруулсаар байна. Үзүүрт нь олон том “тул” байх бололтой.

Манай нүүрсний хулгай маш том байжээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоогоод таван сар болоход илтэд мэдэгдэж байна. 2022 оны сүүлийн гурван сард л эдийн засгийн өсөлт мэдрэгдээд эхэлсэн. Нэг үгнээр хэлбэл, ингэснээр эдийн засагт “ногоон гэрэл” асаж, “ногоон” ч дууджээ. Учир нь, 2023 оны эхний  хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрчээ. Ингэж төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. аж.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар дугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоосон. Түүнээс хойш 2023 оны гуравдугаар сарын 25-ныг хүртэлх таван сарын хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тонн нүүрс борлуулжээ. Тус компанийн хувьд 2022 онд хамгийн их буюу 1.1 тэрбум, 2019 онд бас 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байжээ. Гэтэл таван сарын хугацаанд 1.2 тэрбумын борлуулалт хийсэн байна. Үүний 771.9 сая ам.доллар нь бэлнээр, 138.1 сая ам.доллар нь оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулжээ.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллараар давжээ. Мөн биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 онд 6.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан. Гэсэн ч 13.5 сая тонн нүүрс экспортолсон нь баталсан төсвөөс 7.0 сая тонноор илүү гарсан. Үүгээр  улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ. Мөн 2023 оны төсөвт “Эрдэнэс Тавантолгой” ХК –иас 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тооцсон байна. Гэтэл .

Түүнчлэн тус компани нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт таван удааагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна. Энэ хүргээнд коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний нүүрсний арилжааг анх удаа хийжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны гуравдугаар сарын 24-нд 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. . Товчхондоо, уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллараар борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллараар борлуулж байгаа юм байна. Эдийн засагт “ногоон” асаж буйгийн учир шалтгаан нь энэ шийдвэртэй холбоотой гэсэн үг. Үүнээс болоод төсөв хагас жилээр 300-500 тэрбумын ашигтай гарах тооцоо гарч буй хэрэг. Цаашилбал, энэ удаагийн төсвийн тодотголыг анх удаа “...Төсөв ашигтай гарсан”-тай холбоотойгоор хийх юм байна. 

Товчилбол...

Ер нь бол ийм хэмжээний далд эдийн засаг байсныг “ухаж” гаргаж ирсэн байгаа юм. Харамсалтай нь энэ дөнгөж илэрч байгаа хэсэг нь, мөсөн уулын орой нь шүү гээд албаны хүмүүс яриад байгаа шүү. Аргагүй л дээ, энэ нам дамжсан бүлэглэлийн өгөө аваа, хуулийн завхрал, шүүхийн итгэл алдсан байдал, шударга ёсны өлсгөлөн, нүүрсний хулгай, урашлаад Хөгжлийн банкны зээл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар, тусгай сангуудын дээрэм зэргийг өнөөдөр нийгмээрээ, нийтээрээ эхлүүлсэн тэмцлийн дүнд л зогсооно. Одоо энэ “5Ш” хүрээнд ч төрийн дунд доод шатны зөрчил, завхралууд шийдэгдэнэ гэж горьдож буй.  Тэр утгаараа, өнөөдрийг хүртэл явж ирсэн, “хуучин 30 жил” маань тогтолцоотойгоо, хүнтэйгээ, авлигатайгаа нурж байгаа л үзэгдэл юм. Харин төрийн эрх мэдлийн тулгын гурван чулуу болсон УИХ, Засгийн газар, шүүх байгууллага авлигын эсрэг нэг зүгтэй, нэг зорилготой байх ёстой юм.

Б.ДАМДИН-ОЧИР

“Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

УЛААНГОМ
1 жилийн өмнө
192.82.84.99

Байгалын баялагийг төрийн мэдэлд авая. Хувийн бүх лицензийг цуцалая аа. Төр ордуудаа ашиглах аж ахуйн нэгж байгуулж ард иргэдээ ажил амьдралтай болгоё. Энэ тохиолдолд маш хатуу хяналт тогтоож дарга нарын идэж уудагийг зогсооно. Эсвэл хувийн хэвшлийн аж ахуйг оператораар ажиллуулая. Энэ тохиолдолд бас маш хатуу хяналт тогтоож ард иргэдийг ажиллаар хангая аа. Батэрдэнэ гээд энэ болжмор шиг амттай мөртлөө их иддэг этгээд алга дарам цаасаар түмний баялаг авчихаад султан шиг загнаад явж байгааг таслан зогсооё. Уул уурхайгаас бусад бүх салбараа хувийн хэвшилд өгөе.

Арл
1 жилийн өмнө
66.181.161.183

Байгалийн баялаг бүх ард иргэдийн өмч мөн гэсэн үндсэн хуулийн заалт хэрэгжих цаг болсоон

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.114

Наад морины нэртэй пяздаагаа шоронд насаар нь хатаагаач хууль засагладөг юм уу хулгайч засагладаг юм уу харья пяздаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.