"ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-иас химийн аюултай бодисонд хордсон их хэмжээний зээрийг шөнийн цагаар нууцаар булах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Уг үйл явдалтай холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга дараах мэдэгдлийг гаргажээ.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн:
-Хорогдсон Цагаан зээрийн сэг зэмийн талаарх мэдээллийг харьяалах сумын эрх бүхий албан тушаалтан, Мал эмнэлэг, Байгаль орчны байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр булах үйлдэл гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Зүй нь үйл ажиллагаа явуулж буй талбай орчимдоо хорогдсон мал, амьтны сэг зэмийн талаар мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад өгч, хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлох шинжилгээнд хамруулж, дүгнэлтийг үндэслэн халдваргүйтгэл хийж зөвшөөрөгдсөн цэгт булж устгах зохицуулалттай.
Өмнө нь мөн газрын тос тээвэрлэлтийн автомашин осолдож түүхий тос газрын хөрсөнд асгарсныг нуун дарагдуулсан байсан.
Иймд аймгийн Цагдаагийн газрын Экологийн Цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Халхгол сум, Матад сумын ЗДТГ-аас мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21,19 дүгээр талбайд газар дээр нь шуурхай ажиллаж, зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг энэ өдрүүдэд тус талбайнуудад ажиллаж байгаа болно гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
чи жулданаа
Мэргэжил хяналтын байгуулагаа устгасан одоо л мэдэгдэж бга.зайлшгүй мэдлэг хяналт шалгалт хэрэгтэй дээ
Одоо хангалттай хөөж гаргаж нутагтаа эзэн суух цаг болжээ арай даварч байгаа бус уу монгол төр гэж байна уу
Эд нар бүгд хахуулд идэгдэж монгол улсаа булшилж бгаа бузрууд шүү худлаа юю ярихаас цаашгүй
Хэдэн боодол юм аманд нь чихээд хэрэг хаагдана .
Унгсан хойноо хавчив гэдэг шиг хяналт шалгалтаа чангатгаач ээ дорнод аймгийн засаг дарга аа эсвэл та нар дорнод аймгийг тэр чигт нь Хятадын талд өгчихсөн юм уу иргэд нь босоод алалцаач ээ пязда юмаа
Орон нутгийн удирдлагад их дутагдал байна...Сум аймгийн шат шатны байгууллага ажиллаа хийхгүй байгаад маш их учиртай шүү.Бүгд авилга авдаг байж таараа.
Одоохангалттай бүгдийг нь хөөж гаргаачээ арчаагүй төр юмаа
Даалгаад даагаагүй бол яах хуультай бэ