СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жолооны үнэмлэхгүй үедээ автомашин жолоодсон 39 зөрчил илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтын ажиллагаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 зөрчил, үнэмлэхгүй үедээ автомашин жолоодсон 39 зөрчил илрүүлжээ. 

Цагдаагийн байгууллагаас “Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг гуравдугаар сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнийн хугацаанд Нийслэлийн 9 дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Сүхбаатар, Хэнтий, Ховд зэрэг 10 аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.

Нийт 257 цэгт, 571 алба хаагч, 82 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна. Тус шалгалтын ажиллагаагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 зөрчил, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 39 зөрчил илрүүлжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.180.103

Нөгөө цахим Монголоор хурууны хээгээр бүх мэдээллийг авдаг болно гэсэн яа лаа . Учрал сайд аа

Зочин
1 жилийн өмнө
103.26.194.191

Жолоодох эрхтэй л бол заавал үнэмлэх биедээ авч явахыг шаардахаа болисон гэсэн яасан вэ? Цахим үндэстэн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.