Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Хятадын Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт өчигдөр оролцож, тус улсын тамирчдыг 5:6 харьцаатайгаар ялжээ.
Тэдний өрсөлдөгчдийн тухайд “Тархины хаан” хочит Cheng Zhi Qiang болон өнгөрсөн оны Хятадын ой тогтоолтын аварга Xu Yangran нар байсан юм. Тамирчид хүний алганы хээ тогтоох даалгавар хийж гүйцэтгэсэн байна. Хятадын тамирчин тэмцээний сүүлийн мөчид тоон дээр алдаа гаргаснаар охид бүтэн оноогоо авч, ялалт байгуулав.
“The brain” шоунд дэлхийн шилдгүүд чуулж, хүнд даалгавруудыг богино хугацаанд тааж, ой ухаанаа сорьж байна. Тухайлбал, 1 секунд, 0,9 секундын хугацаанд амжиж, олон оронтой тоог, олон оронтой тоогоор үржүүлэх зэрэг даалгаврууд багтдаг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан монгол охидуудаараа бахархаж байна
хаанаас үзэх вэ
Mundag shuu minii mongol