СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр настанг багш нь "орондоо шээлээ" хэмээн зодож, гэмтээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд энэ сарын 20-24-ний өдрүүдэд 20 мэдэгдэл бичжээ.

Тухайлбал:

-Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар “Өрнүүн Тулга” ХХК-д,
-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэд хоорондоо маргалдаж, иргэн Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус дүүрэг дэх Цагдаагийн газарт,
-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Г нь 2 настай Б-г байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авснаас хойш байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

яяя
1 жилийн өмнө
192.82.67.61

Зарим багш нар онцгүй ш дээ. чингэлтэй н 108-р цэцэрлэгийн багш миний охиныг хэлд ороогүй, хэлж чадахгүйг далимдуулж толгойруу нь зөндөө цохидог байсан бн лээ. дүүгийнхээ толгойруу байнга цохиод байхаар нь гайхдаг байсан. хэлд ороод л надад хэлсэн. охин минь цэцэрлэгтээ явах үнэхээр дургүй байнга уйлдаг, тамалдаг байсан болхоор л дургүй байсан юм бн лээ. өөдгүй багш нээх сайн хүн царайлаад яваад байсан.

Долгор
1 жилийн өмнө
120.18.153.160

Хөнгөн хохирол гэж юу яриад байгаа юм бэ?! Сэтгэл санааны цочрол айдас,өөртөө итгэлгүй болгож хохироож байгаа нь ноцтой хүнд гэмтэл шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.